“Дархан зочид буудал” хк 2024 оны хагас жилийн тайлан
Танилцуулга
Дархан зочид буудал нь 1982 үүсгэн байгуулагдаж гадаад болон дотоодын зочин хүлээн авах зочид буудлын өрөө, европ болон монгол хоолоор үйлчлэх ресторан, тохилог лоунж болон хурлын өрөөг орчин үеийн болон уламжлалт загвар хэв шинжийг хослуулсан зочид буудал, ресторан, лоунж болон хурлын өрөөгөөр үйлчилж байна.
Манай зочид буудал нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р багт байршилтай хотынхоо төв газруудад ойрхон, хот хоорондын авто зогсоолын буудлаас 2км зайд төмөр замын буудлаас 5км зайд байрладаг.
Манай зочид буудал нь хоногт 105 зочин хүлээн авах1 болон 2 ортой стандарт өрөө, хагас люкс болон бүтэн люкс өрөөнүүдийг санал болгож байна. Дархан ресторан 150 хүртлэх зочин хүлээн авч хурим, найрын үйлчилгээг үзүүлж, 30 хүн хүлээн авах тохилог лоунж, 20-40 хүн хүлээн авах хурлын өрөөний хүчин чадалтай үйл ажиллагаа явуулж байна.
Манайд тухлан буусан зочдод найрсаг үйлчилгээ болон өглөөний хоол, утасгүй интернэт сүүлийн үеийн смарт ТВ, бүх өрөөнд юнивишн төхөөрөмж, телефон утас, зочидын тав тухд зориулсан нийцсэн тухтай ор, айр кондейшн, аюулгүй байдалд зориулж хаалганы ухаалаг цоожны системийг суурьлуулсан давуу талтай.